Ирэх долоо хоногийн Мягмар гаргаас эхлэн ихэнх нутгаар ХҮЙТЭРНЭ

Ирэх долоо хоногийн Мягмар гаргаас эхлэн ихэнх нутгаар ХҮЙТЭРНЭ

Маргааш, нөгөөдөр буюу энэ сарын 24-25-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, маргааш буюу энэ сарын 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 25-нд говь, талын нутгаар хүчтэй салхи, шуургатай байна. 

Тодруулбал, энэ сарын 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, энэ сарын 25-нд  баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. 

Салхи 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд тал, хээрийн нутгаар, 27-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Ирэх долоо хоногийн Мягмар гараг буюу энэ сарын 25-наас ихэнх нутгаар хүйтэрч шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 13-18 градус, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 1-6 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.