ФОТО: Хөвсгөл аймгийн Жанхайд ховор төрлийн гурван "Нургийн сойр" шувуу харагджээ

ФОТО: Хөвсгөл аймгийн Жанхайд ховор төрлийн гурван "Нургийн сойр" шувуу харагджээ

Хөвсгөл аймгийн Жанхайн тарвагат хашид ховор шувуудын төрөлд ордог гурван сойр шувуу харагджээ.

Энэ талаар Хөвсгөлийн Улсын Тусгай Хамгаалалттай Газрын Хамгаалалтын Захиргаа мэдээлэхдээ “Хөвч тайгаар амьдардаг ховор гурван нургийн сойр шувуу Жанхайн замаар дэгжин алхаагаар алхаж явна” гэсэн юм.  Уг шувуу нь ойн гүнд амьдардаг бөгөөд хүний нүдэнд ил гардаггүй сонор сэрэмжтэй амьтан аж.

Нургийн сойр (Tetrao parvirostris) нь Хангай, Хэнтий нуруу, Хөвсгөлийн уулсын ой тайгын хуш, нарсан ойд амьдарч бут бургасны доогуур үүрээ засаж, төрөл бүрийн жимс, самар ургамлын үр, шавьж, нахиа, шилмүүсээр хооллож амьдардаг. Хавар ногоо гарах үеэр модны зах, уулын энгэр хормой бараадаж гол төлөв яргуйгаар хооллодог байна. Биеийн урт нь 75-92 см, жин нь 2.7-4 кг. Хавар дөрөвдүгээр сарын эцсээс тавдугаар сарын дунд хүртэл орооны үе эхлэх бөгөөд зургадугаар сард тахианы өндөгний хэмжээтэй 6-8 өндөг гаргадаг. Сойр нь ойгоос гарч, хур шиг олноороо сүрэглэн явдаггүй, зөвхөн ой тайгадаа тогтвортой байршин амьдардаг, их сонор соргог, тэр болгон элбэг тааралддаггүй шувуу юм.

ФОТО:




Өнөөдөр үхэр өдөр

2 цагийн өмнө