Улаанбаатарт 3 градус дулаан байна

Улаанбаатарт 3 градус дулаан байна

Өнөөдөр\2022.10.25\нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй, өдөртөө зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи говь болон зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Өдөртөө хүйтэрч Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 3 градус хүйтнээс 2 градус дулаан,  говийн бүс  нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 1-6 градус дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө хүйтэрч 1-3 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.