Улаанбаатарт 4 градус дулаан байна

Улаанбаатарт 4 градус дулаан байна

Өнөөдөр\2022.10.26\ихэнх нутгаар солигдмол үүлтэй, өдөртөө Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр.

Өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 7-12 градус, бусад нутгаар 1-6 градус дулаан байна. Улаанбаатарт багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, өдөртөө 2-4 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.