Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр бага зэрэг дулаарна

Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр бага зэрэг дулаарна

Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр бага зэрэг дулаарна

Өнөөдөр /2022.10.27/ ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.

  • УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 5-7 градус дулаан байна.
  • БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 1-3 градус дулаан байна.
  • ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 1-3 градус дулаан байна.



Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө