Үндсэн хуулийн Цэцийн хуралдаан эхэллээ

Үндсэн хуулийн Цэцийн хуралдаан эхэллээ

Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан эхэллээ. Хуралдаанаар “ Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай”, “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын тогтоол, Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэг Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хянан шийдвэрлэнэ.

Хуралдаанд иргэн Г.Нацагдорж, Д.Отгонбат, А.Кадирбек, Д.Ганхуяг, Б.Ууганбаяр нар болон УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Я.Санжмятав нар оролцож байна.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ТҮШИГ