Улсын төсвийн хөрөнгөөр Сүхбаатар аймагт 36 мянган мод тарих ажлыг эхлүүллээ

Улсын төсвийн хөрөнгөөр Сүхбаатар аймагт 36 мянган мод тарих ажлыг эхлүүллээ

Сүхбаатар аймгийн БОАЖГ-ын захиалгаар Дарьганга суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 20 га талбайд ойжуулалт хийх ажил эхлүүлжээ.

Тухайлбал, 57 сая төгрөгөөр ойн төгөл бүхий газар болон сумын төвд нийт 26 мянган ширхэг мод тарих аж. Мөн тус аймгийн Баруун-Урт суманд улсын төсвийн 112,5 сая төгрөгийн хөрөнгөөр 10 га талбайд ойн зурвас байгуулж авто зам дагуу нийт 10 мянга гаруй улиас мод тарьж ургуулах ажлыг эхлүүлээд байгаа юм. БОАЖЯ-наас зарласан уг хоёр ажлын гүйцэтгэгчээр Сүхбаатар ойжуулалт сум дундын ойн анги шалгарсан бөгөөд тарьсан модоо гурван жилийн хугацаанд хариуцан усалгаа, арчилгааг хийж, 75 хувиас дээш ургалттайгаар сум орон нутагт хүлээлгэн өгнө хэмээн Сүхбаатар аймгийн БОАЖГ-аас мэдээллээ.