Улаанбаатарт 7 градус дулаан байна

Улаанбаатарт 7 градус дулаан байна

Өнөөдөр\2022.10.29\ихэнх нутгаар үүлшинэ, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө говь, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Өдөртөө Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 10-15 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө секундэд 12-14 метр хүрч ширүүснэ, өдөртөө 5-7 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.