СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр, маргааш ихэнх нутгаар цас орж, хүйтрэх тул халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр, маргааш ихэнх нутгаар цас орж, хүйтрэх тул халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна

Өнөөдөр /2022.10.29/ Хөвсгөл, Булган, Архангай, Хэнтийн нутгаар, маргааш /2022.10.30/ төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэх тул зам даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг онцгойлон анхааруулж байна.

Өнөөдөх ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 10-15 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.