Зургадугаар сарын 01-нээс төрийн байгууллагуудын ажил 08:00 цагт эхэлнэ

Зургадугаар сарын 01-нээс төрийн байгууллагуудын ажил 08:00 цагт эхэлнэ

Ирэх зургадугаар сарын 01-ний өдрөөс эхлэн төрийн байгууллагуудын ажил 08:00 цагаас эхлэхээр болсон.

Тодруулбал, 2019 оны тавдугаар сарын 06-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт зохицуулалт хийх захирамж баталсан.

Уг захирамид зааснаар “Дулааны улирал эхэлж, өдөр уртсаж байгаатай холбогдуулан байгалийн гэрэл ашиглаж эрчим хүчийг хэмнэх, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, ажил хэрэгч соёлыг төлөвшүүлэх, авто замын ачааллыг зохицуулах зорилгоор нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажил эхлэх цагийг жил бүрийн зургадугаар сарын 01-ний өдрөөс наймдугаар сарын 31-ний хооронд 08.00 цагт, бусад хугацаанд ажил эхлэх цагийг 09.00 байхаар тогтоосугай” гэжээ.