Улаанбаатарт 2 градус хүйтэн байна

Улаанбаатарт 2 градус хүйтэн байна

Өнөөдөр\2022.11.01\нутгийн баруун өмнөд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 

Өдөртөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар 10-15 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг-Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус дулаан, бусад нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө 0-2 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.




“BONUS BOOST” BSB-д

12 цагийн өмнө