Ховд аймгийн иргэд “Хөөмий”-г Геннист бүртгүүлжээ

Ховд аймгийн иргэд “Хөөмий”-г Геннист бүртгүүлжээ

Ховд аймгийн иргэд хөөмийн урлагаа өчигдөр /2019.10.30/ “Дэлхийн дээд амжилт”-д бүртгүүлсэн байна. Тус үйл ажиллагаанд тус аймгийн ерөнхий боловсролын 25 сургууль, 15 цэцэрлэг, Ховд их сургууль, “Хөгжил” политехник коллеж, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн авьяаслаг залуус, хүүхэд багачууд болон ардын авьяастнууд, мэргэжлийн уран бүтээлчид зэрэг 1400 гаруй хөөмийч оролцсон байна.

Монгол хөөмийгөө дэлхийн дээд амжилт, Геннисийн номонд бүртгүүлэх түүхэн үйл хэрэгт оролцохоор бусад аймгууд, Улаанбаатар хот, Бүгд Найрамдах Тува Улс, ӨМӨЗО-ны хөөмийчид хүрэлцэн иржээ.

Мөн тус арга хэмжээг шүүх Английн Лондон хот дахь Геннисийн амжилтын хорооны шүүгчид Ховд аймагт ирсэн байна.




Өнөөдөр бар өдөр

9 цагийн өмнө