ФОТО: Цасны улмаас хоолгүй болсон амьтдыг хооллохоор ууланд тэжээл тавьсан байгаль хамгаалагчдыг ачаар 20 гаруй зэрлэг гахай онд мэнд оржээ

ФОТО: Цасны улмаас хоолгүй болсон амьтдыг хооллохоор ууланд тэжээл тавьсан байгаль хамгаалагчдыг ачаар 20 гаруй зэрлэг гахай онд мэнд оржээ

Нэн ховордож буй зэрлэг гахай хооллохоор цастай өвөл байгаль хамгаалагчид уул руу мацаж хэд хэдэн газарт тэжээл тараан байршуулсныг 20 гаруй зэрлэг гахай идэж онд мэнд оржээ.

2022 оны өвөл цас их унаж хатуурч махан хамраараа хоолоо олж иддэг зэрлэг гахайн хувьд хүнд өвөл байжээ. Иймд дархан цаазат газрын ан амьтан хамгаалагч Ж.Төмөрсүх болон түүний нөхөд 6 цэгт энэ оны нэгдүгээр сараас гуравдугаар сар хүртэл тэжээл үүрч зэрлэг гахайны өвөлжөө бүхий газар хүргэж байсан билээ.

Ингэхдээ зэрлэг гахай тэжээлээ хэрхэн идэж , онд оролт ямар байхыг үзэх зорилгоор зарим газруудад камер байрлуулсан юм. Улмаар уг камерын дүрсийг саяхан шалгаж үзэхэд тэдний тараан тавьсан тэжээлээр 20 гаруй зэрлэг гахай хооллож онд орсон байжээ. Энэ тухай байгаль хамгаалагч Ж.Төмөрсүх сэтгэгдлээ бичихдээ “Камераа хартал сайхан  үр дүн харагдаж байна. Хөлсөө дуслуулан өндөр уул руу тэжээлтэй нисэн алдаж авч очсон тэжээлийг маань амтархан идэж удаан хугацаанд өл залгуулан онд мэнд орсон гахайгаа хараад ихэд баярлав. Зөвхөн нэг тэжээлийн цэгт 22 гахай ирж байсан байх юм. хөлс сэтгэл гаргасан  та нарын үр дүн шүү баярлалаа” хэмээжээ. 

ФОТО: 




Өнөөдөр бар өдөр

15 цагийн өмнө