Баянхонгор аймгийн "Хар Аргалант" ууланд нутагшуулсан янгир ямаанд сансрын дохиололтой хүзүүвч зүүж тавьжээ

Баянхонгор аймгийн "Хар Аргалант" ууланд нутагшуулсан янгир ямаанд сансрын дохиололтой хүзүүвч зүүж тавьжээ

"Хар Аргалант" ууланд нутагшуулсан янгир ямаанд сансрын дохиололтой хүзүүвч зүүж тавьжээ.

Уг янгир ямаануудыг Их Нартын Байгалийн цогцолбор газрын ишигтэй янгирыг 1300 км замыг 27 цаг цасан шуурган дунд тээвэрлэн Баянхонгор аймгийн Баянцагаан сумынд авч ирсэн юм. Улмаар "Хар Аргалант" уулын янгир ямааны популяцийн генийн олон янз байдлыг дэмжих зорилгоор янгирт сансрын дохиололтой хүзүүвч зүүж тавьжээ. 

Тус үйл ажиллагаанд Агнуур судлалн "Аргаль" төвийн дарга, доктор, дэд профессор С.Амгаланбаатар, Монголын Ирвэс төвийн гүйцэтгэх захирал доктор, дэд профессор Б.Мөнхцог, ХААИС-ийн багш, малын эмч докторант Ж.Гэрэлтуяа, Их Нартын БЦГ-ын мэргэжилтэн н.Баярсайхан, оюутнуудын бүрэлдэхүүнтэй баг оролцсон байна. 

Энэ ажлыг дээрх байгууллагууд "Монголын Унаган байгалийн хүлцэл тогтворжилтыг хангах нь" /ENSHURE/ төслийн санхүүжилтээр БОАЖЯ-ны зөвшөөрлөөр хийж гүйцэтгэсэн аж.