Д.Мөнх-Эрдэнэ: Батзандангийн ахын виз олгож байгаа царай

Д.Мөнх-Эрдэнэ: Батзандангийн ахын виз олгож байгаа царай

Монгол Улсад түр оршин сууж цахим орчинд мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж байсан гэх 800 орчим хятад иргэнийг энэ сарын 29-ны шөнө /2019.10.29/ цагдаа, тагнуулын байгууллагын ажилтнууд баривчилсан билээ.

Тэдгээр хятад иргэдийн визийг хэн олгосон гэдэг асуулт олны анхаарлыг ихэд татах болов.  Тэгвэл энэ талаар Хөх хотод сууж байсан Ерөнхий консул асан Д.Мөнх-Эрдэнэ хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Сүүлийн үед Хятадын WeChat-ын сүлжээгээр Монгол Улсын виз олгоно гэсэн зар их явдаг болсон байна лээ. Хөх хотод сууж байгаа Ж.Батзандагийн ах Ж.Баатарчулуун гэгч хүн виз гаргаж байсан. Түүний эхнэр хажууд талд нь бэлэн мөнгө тоолоод сууж байдаг. Визийг бараа зарж байгаа юм шиг ингэж арилжиж болохгүй" хэмээн онцолсон.

Тэгвэл тэрээр өнөөдөр дахин мэдээлэл оруулжээ. Тэрээр “Батзандангийн ах Баатарчулууны Хөх хотод Монгол улсын виз олгож байгаа царай! Виз авсан хүн хил дээрээс алдаатай виз авсан гээд буцсан гэнэ! Цогтбаатар сайдаа таны хууль бус томилгоо!!! Ийм нөхдийг төрөөс цавчаач Хүрэлсүх Ерөнхий сайд аа!” гэжээ.




Улаанбаатарт 28 градус дулаан байна

22 цагийн өмнө

Шуурхай мэдээ