Энэ сард үндэсний бөхийн есөн барилдаан болно

Энэ сард үндэсний бөхийн есөн барилдаан болно

Монгол бөхийн өргөөнд болон орон нутагт 11 дүгээр сард үндэсний бөхийн нийт есөн барилдаан зохион байгуулахаар тов гарсан байна.

Тухайлбал, 11 дүгээр сарын 03-нд Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан, С.Цэрэн аваргын нэрэмжит өсвөрийн бөхийн барилдаан /Булган аймагт 11.07-08 / “Их Засаг” Их сургуулийн 25 жилийн ойд зориулсан “Улсын начин цолны хүндэтгэл”-ийн 256 бөхийн барилдаан /11.09/, “Босоо” Г.Самдан аваргын мэндэлсний 120 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан /11.16/, Аймаг, цэргийн цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан /11.17/, Атрын 60 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан /11.21/, Залуучуудын улсын аварга шалгаруулах уламжлалт барилдаан /Дархан-Уул аймагт 11.22-23 / тус болно.

Мөн 11 дүгээр 26-нд Улс тунхагласны 95 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан болох бол 11 дүгээр 27-нд Монгол бахархлын өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан Бөхийн өргөөнд тус тус болно.




Өнөөдөр морь өдөр

36 минутын өмнө

Улаанбаатарт 28 градус дулаан байна

22 цагийн өмнө

Шуурхай мэдээ