ШУУД ҮЗЭХ: Монголын 3x3 сагсан бөмбөгийн тамирчид Олимпд шууд оролцох эрхээ хүлээж байна

ШУУД ҮЗЭХ: Монголын 3x3 сагсан бөмбөгийн тамирчид Олимпд шууд оролцох эрхээ хүлээж байна

ДАШТ 3x3-ийн 2019 оны улирлын тоглолтууд өндөрлөсөн. Энэ улиралд бүх насны Дэлхийн аварга, Тивийн аварга, Дэлхийн элсний наадамд манай сагсан бөмбөгчид амжилттай оролцсон.

Тухайлбал, манай багууд ДАШТ 3х3 Дэлхийн гранпригийн аварга, Дэлхийн их дуулгын 4-р байр, FISU Азийн Оюутны АШТ-ний аварга, ФИБА Азийн клубүүдийн аваргын алт, мөнгөн медаль, U18 насны Дэлхийн аваргын шилдэг 8, U23 насны Дэлхийн аваргын шилдэг 8, Дэлхийн элсний наадмын хүрэл медаль зэрэг тив, дэлхийн амжилтуудыг манай шигшээ багууд өнгөрөгч улиралд үзүүлсэн.

Тэгвэл яг одоо Токио-2020 Олимпийн наадамд Монголын 3x3 сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй баг тамирчид эрхээ хүлээж байна.

Яг одоо олимпд шууд орох эхний эрэгтэй, эмэгтэй 4 баг, үлдсэн дөрвөн эрхийн төлөө өрсөлдөх эрэгтэй, эмэгтэй 20 багийг нэрийг зарлах юм. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар манай 3x3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг Токио-2020  Олимпийн наадамд шууд оролцох эрх авах магадлал өндөр байгаа ажээ.




Улаанбаатарт 28 градус дулаан байна

21 цагийн өмнө

Шуурхай мэдээ