Монголын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг Токио-2020 Олимпд оролцох эрхээ авлаа

Монголын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг Токио-2020 Олимпд оролцох эрхээ авлаа

ДАШТ 3x3-ийн 2019 оны улирлын тоглолтууд өндөрлөсөн. Энэ улиралд бүх насны Дэлхийн аварга, Тивийн аварга, Дэлхийн элсний наадамд манай сагсан бөмбөгчид амжилттай оролцсон.

Дэлхийд 3x3 сагсан бөмбөгийн чансаагаар тэргүүлж байгаа, Токио-2020 Олимпийн наадамд шууд оролцох эрэгтэй, эмэгтэй тус бүр 4 улсын багийг дөнгөж сая зарлалаа. 2020 оны олимпд шууд оролцох эрэгтэй багаар Сирби, ОХУ, БНХАУ, Японы улсын багууд шалгарсан бол, Токио-2020 Олимпийн наадамд шууд оролцох эмэгтэй багаар ОХУ, БНХАУ, Монгол Улсын эмэгтэй баг тамирчид шалгарсан байна. Энэ нь манай улс олимпд анх удаа багийн спортын төрөлд оролцох эрх авч байгаа тохиолдол юм.