Улаанбаатарт +2 градус дулаан байна

Улаанбаатарт +2 градус дулаан байна

Өнөдөр\2022.11.06\бүх нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр.

Өдөртөө Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутгаар -9...-14 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -1...-6 градус хүйтэн, Алтайн өвөр говиор +7...+12 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +4...+9 градус, бусад нутгаар 0...+5 градус дулаан байна. Улаанбаатарт багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө 0...+2 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.