Ази, Австрали, Хойд Америк болон Европ, Өмнөд Америкийн зарим хэсгээс харах боломжтой сарны бүтэн хиртэлт өнөөдөр /2022.11.08/ болж байна.
Тус сар хиртэлт Улаанбаатарын цагаар өнөөдөр орой 16:02 цагаас эхлэх бөгөөд 18:16 цагт бүтэн хиртэнэ. Харин бүтэн хиртэлт 18:59 цагт эцэстээ хүрч, 19:41 цагт дуусах бол хагас хиртэлт 21:56 цаг хүртэл үргэлжилнэ гэж буй. Тэгвэл сауны бүтэн хиртэлтийг зарим иргэв гэрэл зурагт буулгаж, олон нийтийн сүлжээнд нийтэлжээ. Сарны дараагийн бүтэн хиртэлт 2025 оны гуравдугаар сарын 13-14-нд болох тул дараагийн гурван жилдээ харахгүй ховор үзэгдэл гэж буй.
Гарч сар марандаа түрийвчээ даллаж бна уу ? Сарны тал нь хиртчихлээ. pic.twitter.com/4VxNzkB9WL
— Г.Энхмагнай (@g_magnai) November 8, 2022