МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаа хойшлуулжээ

МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаа хойшлуулжээ

УИХ дахь МАН-ын бүлэг, АН-ын зөвлөлийн хурал өнөөдөр /2019.05.27/ хуваарийн дагуу хуралдах ёстой. Гэвч өнөөдрийн хуралдаанаа МАН-ын бүлэг хойшлуулсан байна.

Тодруулбал, тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх ОУПХ-ны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулган өнөөдөр  Төрийн ордонд эхэлж байгаа юм.

Тус чуулганаар чанартай боловсрол олгох замаар ядуурлыг бууруулах зорилтын хэрэгжилт, эх, хүүхэд, өсвөр насныхны болон нийт иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх зэрэг олон асуудлуудыг хэлэлцэх юм.

Харин УИХ дахь АН-ын зөвлөл хуралдаж байна. Хуралдааны дараа мэдээлэл хийх аж.




Өнөөдөр бар өдөр

9 цагийн өмнө