БНХАУ-ын Эрээн хотод коронавирусийн хоёр тохиолдол бүртгэгдэж хөл хорио тогтоолоо

БНХАУ-ын Эрээн хотод коронавирусийн хоёр тохиолдол бүртгэгдэж хөл хорио тогтоолоо

Эрээн хотод өчигдөр /2022.11.09/ эрсдэлтэй байсан бүсүүдээс халдварын хоёр тохиолдол батлагдаж дахин хөл хорио тогтоов. Улмаар тус хотод “Covid-19-ийн бүх нийтийн шинжилгээ авч гурав хоногийн дараа  хэвийн нөхцөлд шилжих эсэх  шийдвэрийг гаргана” гэж Эрээн хотын Шуурхай штабаас мэдэгджээ.

Ингэхдээ дараах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх юм. Үүнд:

  • Хотоос гарах иргэд 48 цагийн ПСР шинжилгээ хийлгэж нэвтрэх,
  • Өндөр эрсдэлтэй бүсээс ирж буй иргэд долоо хоног нэгдсэн тусгаарлалтад байх,
  • Дунд эрсдэлтэй бүсээс ирсэн иргэд долоо хоног гэрийн тусгаарлалтад байх,
  • Бусад газраас ирсэн иргэд оршин суугаа газраа гурав хоногт хоёр  удаагийн шинжилгээ хийлгэсний дараа гарах,

Мөн Эрээн хотын бусад олон нийтийн үйлчилгээний газруудыг Шуурхай штабын шийдвэр гартал түр хугацаагаар хаах аж. Сануулахад, Эрээн хотод өнгөрсөн 8-9 дүгээр сард хөл хорио тогтоосонтой холбоотойгоор Замын-Үүдийн боомтын ачаа тээврийн эргэлт зогсож, хүндрэл үүссэн. Есдүгээр сарын 12-нд Эрээн хотын хэмжээнд Covid-19-ийн халдвар, тархалтын шинжилгээ хийж, гарсан үр дүнд үндэслэн тус хотын дунд эрсдэлтэй гурван бүсээс бусад газрын хөл хориог цуцлах, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг сэргээх шийдвэр гаргасан юм.




Өнөөдөр морь өдөр

22 цагийн өмнө