ТӨСӨВ: Бага цалинтай төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг зургаан хувиар нэмэгдүүлнэ

ТӨСӨВ: Бага цалинтай төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг зургаан хувиар нэмэгдүүлнэ

Монгол Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар 2023 оны улсын төсвийг өчигдөр /2022.11.11/ хэлэлцэн баталсан.

Ирэх онд эдийн засгийн нөхцөл байдал, төсвийн боломждоо тааруулан  өндөр орлоготой, чинээлэг өрхүүдэд хүүхдийн мөнгөн тэтгэмжээс олгохгүй, тэтгэмж зайлшгүй шаардлагатай өрхүүдийг хамааруулахаар төлөвлөсөн байна. Мөн цалингийн тогтолцооны шинэчлэл хэрэгжүүлэхээр болжээ. Улмаар,

  • Төрийн захиргааны болон төрийн тусгай албан хаагчийн цалинг нэг суурьтай, шатлалгүй болгоно.
  • Бага цалинтай төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэж байгаатай холбоотойгоор зургаан хувиар нэмэгдүүлнэ.
  • Төрийн албан хаагчийн ажилласан хугацааны нэмэгдлийг жил тутам тооцож олгоно.
  • Төрийн захиргааны албан хаагчид орон нутгийн нэмэгдлийг 20-100 хувиар тооцож олгохоор болжээ.