Өнөөдрийн байдлаар Богд хааны ордон музей орчимд агаар цэвэр, Баянхошуу орчим агаар бохирдолтой байна

Өнөөдрийн байдлаар Богд хааны ордон музей орчимд агаар цэвэр, Баянхошуу орчим агаар бохирдолтой байна

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хэмждэг 19 цэгээс ирүүлсэн мэдээгээр өнөөдөр /2022.11.13/ өдрийн 12:00-13:00 цагийн байдлаар ихэнх байршилд агаар хэвийн, бага бохирдолтой буюу чанарын индекс 10-200 байна. 

Харин 13:00 цагийн байдлаар Сонгинохайрхан дүүрэг, 7-р хороо, Баянхошуу орчим агаар их бохирдолтой буюу агаарын чанарын индекс 332 байгаа юм. Харин Богд хааны ордон музей, Орхон хот, Баян-Өндөр дүүрэг, Эрдэнэт сан орчим агаар цэвэр үзүүлэлттэй гарчээ.