"Монголд 2023 онд инфляц НАЙМАН хувь байна" гэж ирэх оны улсын төсөвт ТӨСӨӨЛЖЭЭ

"Монголд 2023 онд инфляц НАЙМАН хувь байна" гэж ирэх оны улсын төсөвт ТӨСӨӨЛЖЭЭ

Монгол Улсын 2023 оны төсвийг УИХ-ын чуулганаар өнгөрөгч Баасан гараг /2022.11.11/-т эцэслэн баталсан. 2022 оны улсын нийт зарлага 18 их наяд төгрөг байсан бол, ирэх 2023 оны улсын төсвийн зарлагыг 21 их наяд төгрөг байхаар баталсан юм.

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн твиттер хуудастаа, “УИХ өнөөдөр Монгол Улсын 2023 оны төсвийг баталлаа. 2022 оны улсын төсөв цар тахлыг даван туулахад чиглэгдсэн бол 2023 он эдийн засгийг тогтворжуулах жил байх болно. Энэ хүрээнд эдийн засгийн өсөлтийг 5 хувьд хүргэж, инфляцыг нэг оронтой тоо руу буулгана” хэмээн жиргэжээ.

Тэгвэл ирэх жилийн төсөвт инфляцын хувь хэмжээг тусгахдаа, “2023 онд Засгийн газар, төв банкнаас макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах төсөв, мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлснээр инфляц дунд хугацааны зорилтот түвшин болох 8 хувь орчимд хүрэх төсөөлөлтэй байна” гэжээ. 2023 оны Улсын төсвийг ЭНД ДАРЖ үзнэ үү.