Улаанбаатарт -2 градус хүйтэн байна

Улаанбаатарт -2 градус хүйтэн байна

Өнөөдөр /2022.11.14/ нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй, өдөртөө Хөвсгөлийн уулсаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр. 

Өдөртөө Дархадын хотгор болон Завхан голын эхээр -10...-15 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -5...-10 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр +4...+9 градус дулаан, бусад нутгаар -2 ...+3 градус дулаан байна. Улаанбаатарт багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр, өдөртөө 0..-2 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.




Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө