Баянхонгор аймагт цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхаарууллаа

Баянхонгор аймагт цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхаарууллаа

Энэ сарын 15-22-ныг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг Баянхонгор аймгийн УЦУОША-наас ирүүллээ. Хугацааны эхэнд дулаан байх ба 17-19-нд цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг тус албанаас анхааруулав.

17, 19-нд уулархаг нутгаар, 18-нд ихэнх нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд нийт нутгаар баруунаас 3-8м/с, 18-нд говийн нутгаар 12-14м/с хүрч ширүүсч явган шуурга шуурна.

17-ныг хүртэл бага зэрэг дулаарч хангайн уулархаг нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, Алтайн салбар уулс болон тал хээрийн нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.

18-наас бага зэрэг хүйтэрч хангайн уулархаг нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 4-9 градус, Баянбулаг, Гурванбулаг сумын нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 10-15 градус, Алтайн салбар уулс болон тал хээрийн нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 2-7 градус, говийн нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байх аж.