Улаанбаатарт +2 градус дулаан байна

Улаанбаатарт +2 градус дулаан байна

Өнөөдөр\2022.11.15\нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр.  

Өдөртөө Дархадын хотгор болон Завхан голын эхээр -12...-17 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Хэрлэн голын хөндийгөөр -6...-11 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +5...+10 градус дулаан, бусад нутгаар -3...+2 градус дулаан байна. Улаанбаатарт цэлмэг. Зөөлөн салхитай, өдөртөө 0...+2 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.