Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна

Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна

Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна хэмээн ЦУОШГ-аас мэдээллээ.

2022 оны арваннэгдүгээр сарын 17-21-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

  • 17-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар,
  • 18-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
  • 19-нд төв, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар,
  • 20-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 17-нд Алтайн уулархаг нутгаар, 18-нд нутгийн зарим газраар, 19-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр ширүүснэ. Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр шөнөдөө -23...-28 градус, өдөртөө -10...-15 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -3...-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -9...-14 градус хүйтэн, өдөртөө -3 градус хүйтнээс +2 градус дулаан байна. 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 19-нөөс ихэнх нутгаар хүйтэрнэ.