ТОДРУУЛГА: Долоон автомашин мөргөж, хоёр хүүхэд гэмтээсэн М-д холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Тээврийн прокурорын газарт ирүүлсэн

ТОДРУУЛГА: Долоон автомашин мөргөж, хоёр хүүхэд гэмтээсэн М-д холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Тээврийн прокурорын газарт ирүүлсэн

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Олимп хотхоны хойд замд өнгөрсөн сарын 10 /2022.10.10/-ны өдөр М гэгч нь долоон автомашин мөргөлдөж, хоёр хүүхэд гэмтсэн зам тээврийн ноцтой осол гаргасан билээ. 

Улмаар осол гаргасан жолооч М-д хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа юм.

Тэгвэл тус хэргийн талаар УЕПГ-ын Олон нийттэй харилцах албанаас тодруулахад "Тээврийн Цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсээс иргэн М нь 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Олимп” хотхоны хойд замд Land cruiser 200 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо урсгал сөрж бусдын автомашиныг болон явган хүний замаар явж байсан насанд хүрээгүй С, Э нарыг мөргөсөн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Тээврийн прокурорын газарт ирүүлсэн, одоо прокурор хянаж байна" гэлээ.




Өнөөдөр бар өдөр

13 цагийн өмнө