ФОТО: "Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун өөрийн охиноо дэлхий дахинд анх удаа илчиллээ" гэж мэдээлжээ

ФОТО: "Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун өөрийн охиноо дэлхий дахинд анх удаа илчиллээ" гэж мэдээлжээ

"Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун тив алгасах баллистик пуужинг хөөргөх үеэр өөрийн охинтойгоо хөтлөлцөж гарч ирсэн нь Дэлхий дахинд анх удаа гэр бүлээ албан ёсоор илчилж буй явдал" хэмээн олон улсын хэвлэлүүд мэдээлжээ.

Тодруулбал, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун өчигдөр /2022.11.18/ тив алгасах баллистик пуужинг хөөргөх туршилтыг хийсэн бөгөөд энэ нь Солонгосын хойгийн энх тайван, тогтвортой байдлыг сүйтгэхийг зорьж буй дайснуудын дайны сургуулилтад зориулж өөрийн орны хариу арга хэмжээ авах чадварыг “тодорхой харуулах” зорилготой гэж мэдэгджээ.

Мөн хэрэв дайснууд БНАСАУ-д байнга заналхийлж, цөмийн цохилт өгөх арга хэрэгслийг байнга эрэлхийлсээр байвал тус улсын нам, засгийн газар цөмийн зэвсгээр хариу арга хэмжээ авч, бүх талын сөргөлдөөнтэй тэмцэнэ гэдгээ Ким Жон Ун албан ёсоор мэдэгдсэн байна.

Энэ үеэр олны гайхширлыг төрүүлсэн нэг зүйл нь удирдагч өөрийн охин болох Жу Аег дагуулан гарч ирсэн нь байв. Учир нь түүний гэр бүл, хүүхдийн талаарх мэдээлэл хомс байдаг бөгөөд сураг таамаг төдий байсаар иржээ.

Хойд Солонгосын төрийн мэдээллийн KCNA агентлаг охины нэрийг албан ёсоор мэдээлж байгаагүй ч ойролцоогоор 12-13 насны Жу Ае гэдэг нэртэй болохыг таамаглаж байгаа талаар хэвлэлүүд мэдээлжээ. Учир нь 2013 онд АНУ-ын сагсан бөмбөгийн од Деннис Родман Британийн Guardian сонинд өгсөн ярилцлагын үеэрээ Ким Жон УныгЖу Ае” гэх нэртэй хүүхэдтэй байсан бөгөөд гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрөөдөг “сайн аав” гэдгийг нь онцлон ярьж байжээ. Одоогоор Ким Жон Уныг хоёр охин, нэг хүүтэй байж болзошгүй гэж үздэг байна.

Эх сурвалж: CNN

ФОТО: