ТОДРУУЛГА: УИХ-ын гишүүн М.Энхцэцэг болон Б.Найдлаа гишүүний туслах Б.Ичинхорлоо нар цагдаагийн байгууллагад ямар нэгэн гомдол, мэдээлэл ирүүлээгүй

ТОДРУУЛГА: УИХ-ын гишүүн М.Энхцэцэг болон Б.Найдлаа гишүүний туслах Б.Ичинхорлоо нар цагдаагийн байгууллагад ямар нэгэн гомдол, мэдээлэл ирүүлээгүй

УИХ-ын гишүүн М.Энхцэцэг Төрийн ордонд сэтгүүлчид ярилцлага өгч байх үед Эрчим хүчний сайд Б.Найдалаагийн туслах Б.Ичинхорлоо түүний биед халдсан, халдаагүй гэх мэдээлэл өчигдөр гарч, олны анхаарал татсан.

Энэ талаар УИХ-ын гишүүн М.Энхцэцэг "Сэтгүүлчид ярилцлага өгч байхад Б.Найдалаа гишүүний туслах миний ярьж буй мэдээллийг эсэргүүцэж, улмаар бичлэг хийхээр утсаа гаргаж ирэхэд гар руу нь цохисон" гэж мэдэгдээд уг асуудлаар УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороонд хандсан гэдгээ тодотгосон. 

Харин Эрчим хүчний сайд Б.Найдалаагийн туслах Б.Ичинхорлоо "Төрийн ордны коридороор явж байхдаа М.Энхцэцэг гишүүнтэй таарсан. Намайг өндөр албан тушаалд томилох гэж байгаа гэх мэдээлэл бодит байдалд нийцэхгүй байсан тул тайлбар хийхээр хандсан. М.Энхцэцэг гишүүн утсаа гаргаж бичлэг хийж эхлэхэд камерыг нь дарж, бичлэг хийхээ зогсоохыг хүссэн. Би биед нь огт хүрээгүй. Харин УИХ-ын гишүүн яриа өгч байхад нь дундуур нь орж, яриаг нь тасалсандаа үнэхээр уучлалт гуйж байна. Гэхдээ төрийн түшээ хүн байж ингэж илт худал ярьж байгаад нь харамсаж байна" гэсэн байдаг. 

Тэгвэл дээрх нэр бүхий хүмүүс хуулийн байгууллагад хандсан эсэх талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "УИХ-ын гишүүн М.Энхцэцэг болон Б.Найдлаа гишүүний туслах Б.Ичинхорлоо нараас цагдаагийн байгууллагад хандаж, ямар нэгэн гомдол, мэдээлэл ирүүлээгүй. Уг асуудлыг шалгаагүй" гэлээ.