Дархан-Уул чиглэлийн автозам нээгдсэнтэй холбогдуулан "УБ Төмөр зам" ХНН тухайн чиглэлийн зарим галт тэргээ зогсоожээ.
Тодруулбал, Дархан-Улаанбаатар чиглэлийн авто зам нээгдсэнтэй холбогдуулан Дархан-Улаанбаатар-Дархан чиглэлд аялах зорчигч урсгал буурсан тул 2022 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн зорчигчийн №303/304-р галт тэрэг аялахгүй болохыг "Улаанбаатар төмөр зам" ХНН мэдэгджээ.