Монгол Улсын тод манлай уяач Д.Ганбаатарын хурдан хүлгийг үүрд унтуулжээ

Монгол Улсын тод манлай уяач Д.Ганбаатарын хурдан хүлгийг үүрд унтуулжээ

Монгол Улсын тод манлай уяач, “Макс” группийн ерөнхийлөгч Д.Ганбаатарын  “Mongolian Groom” буюу Монгол адуучин нэртэй хурдан хүлгийг үүрд унтуулжээ. Учир нь АНУ-ын өндөр чансаатай “Breeders’ Cup” үржлийн адууны морин уралдаан саяхан “Санта-Анита” цэнгэлдэх хүрээлэнд болсон бөгөөд тус уралдааны үеэр хөл нь хугарсан аж.

Үүний дараа малын эмч нарт үзүүлэхэд “Найдваргүй” гэсэн хариу гарсан тул үүрд унтуулах арга хэмжээг авчээ. “Монгол адуучин” хүлэг нь 17 удаагийн морин уралдаанд гурван удаа түрүүлж,  597141 ам.долларыг эзэндээ “атгуулаад” байсан юм. Сонирхуулахад, өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сараас хойш уг уралдаанд эндсэн 37 дахь тохиолдол болсон байна.