ВИДЕО: Өрөмч хотын галд 10 хүн амиа алдсаны дараа Хятадад “Тэг Ковид” бодлогоо эсэргүүцсэн иргэдийн жагсаал газар авч байна

ВИДЕО: Өрөмч хотын галд 10 хүн амиа алдсаны дараа Хятадад “Тэг Ковид” бодлогоо эсэргүүцсэн иргэдийн жагсаал газар авч байна

БНХАУ-д тогтоосон чанга хатуу хөл хорио, тус улсын эрх баригчдын баримталж буй “Тэг Ковид” бодлогыг эсэргүүцсэн олон мянган иргэдийн жагсаал Хятадын өнцөг булан бүрд болж байгаа талаар Telegram сувгаар мэдээлсээр байна. 

Тухайлбал, БНХАУ-ын Шинжаан Уйгурын Өөртөө Засах Орны нийслэл Өрөмч хотын орон сууцны барилгад өчигдөр /2022.11.26/ гал гарч, галын автомашин шуурхай ирж чадаагүйн улмаас 10 гаруй хүн амиа алдсан байна. Учир нь галын автомашин явахад хөл хорионы блокууд  их байсан нь саад болсон гэж тайлбарлаж байгаа аж. 

Иймд тус эмгэнэлт үйлд явдалд гашуудаж, хөл хориог эсэргүүцсэн Хятадын Шанхай хотын олон мянган иргэд автозам дээрээ цугларч галд амиа алдсан хүмүүст эмгэнэл илэрхийлж, "Ши Жиньпин огцор", "Коммунист нам огцор" хэмээн эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Мөн өнөөдөр /2022.11.27/ ч Шанхай хотод “Эрх чөлөө. Маскаа тайл. Дахин хөл хорио байхгүй” гэсэн лоозонтой олон мянган иргэдийн жагсаал үргэлжилж байгаа талаар telegram сувагт мэдээлжээ.