ХААН Банк 18-22 насны оюутан залууст зориулан К картыг зах зээлд нэвтрүүллээ

ХААН Банк 18-22 насны оюутан залууст зориулан К картыг зах зээлд нэвтрүүллээ

Хаан Банк шинэ үеийнхний төлөөлөл 18-22 насны оюутан залууст зориулан, тэдний хүсэл сонирхолд нийцсэн цоо шинэ бүтээгдэхүүн болох К картыг өнөөдрөөс зах зээлд нэвтрүүллээ.

Уг картын эзэмшигч болсноор банк доторх гүйлгээний шимтгэл, данс хөтөлсний хураамж зэргээс бүрэн чөлөөлөгдөхөөс гадна гишүүнчлэлтэй, буцаан олголттой маш олон лояалти урамшууллуудыг авах аж.

Түүнчлэн уг картыг захиалсан эхний 300 залууст Монгол- Японы төвөөр жилийн хугацаанд үнэ төлбөргүй үйлчлүүлэх гишүүнчлэлийн эрх, эхний 3000 харилцагчид ONDO брэндээс нэг удаагийн худалдан авалт хийхдээ 80 хувийн хөнгөлөлт эдлэх эрхтэй купон бэлэглэх юм.

Мөн худалдаа үйлчилгээний дараах 20 байгууллагаар эхний нэг сарын хугацаанд үйлчлүүлсэн тохиолдолд худалдан авалтын үнийн дүнгээс хамаарч 20,000 – 200,000 хүртэлх төгрөгийн буцаан олголт авах боломжтой. Урамшуулал 2022 оны арванхоёрдугаар сарын 25 хүртэл үргэлжлэх бөгөөд үйл ажиллагааны явцадхамтран ажилагч байгууллагууд нэмэгдэх аж.

Харин картын жилийн хураамж ердөө 5000 төгрөг бөгөөд үүний таван хувь нь нийгмийн сайн сайхны төлөө зарцуулагдах юм. К картын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД ДАРЖ танилцана уу.




Өнөөдөр бар өдөр

5 цагийн өмнө