Улаанбаатарт 25 градус хүйтэн байна

Улаанбаатарт 25 градус хүйтэн байна

Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар хүйтний эрч чанга хэвээр байхыг анхааруулж байна. Өнөөдөр /2022.11.29/ ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Халх голын хөндийгөөр, өдөртөө Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Өдөртөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий,  Хүрэнбэлчир орчмоор -31...-36 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -23...-28 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр -14...-19 градус, бусад нутгаар -18...-23 градус хүйтэн байна. Улаанбаатарт үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө -23...-25 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.