ШУУРХАЙ: Увсын Засаг дарга Э.Насанбатыг хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн байж магадгүй байна

ШУУРХАЙ: Увсын Засаг дарга Э.Насанбатыг хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн байж магадгүй байна

Увс аймгийн Засаг дарга Э.Насанбаттай холбоотой мэдээлэл сүүлийн үед олны анхаарлыг татаад буй.

Түүнийг хуурамч диплом ашиглаж, төрийн албанд олон жил ажилласан гэх мэдээлэл гарч, үүнтэй холбоотойгоор Увс аймгийн ИТХ-ын хуралдаанаар Увс аймгийн Засаг дарга Э.Насанбатыг огцруулахыг Төлөөлөгчдийн олонх нь дэмжээд байгаа.

Тэгвэл Увс аймгийн Засаг дарга Э.Насанбатыг хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна.

Тодруулбал, Э.Насанбатыг:

  • Улсын төсвийн 3.4 тэрбум төгрөгийн хөрөнгөөр Увс аймгийн Улаангомын "Ус, дулаан дамжуулах төвийн өргөтгөл шинэчлэлийн ажил"-ыг хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулсан аж ахуйн нэгжтэй өөрийн эхнэрийн компанийн барьж буй орон сууц руу шугам сүлжээ татуулахаар гэрээ байгуулсан байж болзошгүй,
  • Мөн “Улаангом сумын хог хаягдал төсөл, арга хэмжээний хүрээнд төвлөрсөн хогийн цэгийн нөхөн сэргээлт ажил” гүйцэтгэх тендерийн гэрээг байгуулахдаа зөрчил үүсгэсэн байж болзошгүй,
  • “Спорт ордны барилгын зураг төсөв” төсөл, арга хэмжээний зураг төсөл боловсруулах гэрээг "Эдшил” ХХК-ний захирал Ө.Ганболдтой хууль зөрчиж байгуулсан байж болзошгүй зэрэг үндэслэлээр шалгах эхэлсэн гэх мэдээлэл байна.

Түүнчлэн Э.Насанбатын эхнэрийн “Мөнхжим өргөө” ХХК нь өнгөрсөн жил улсын төсвийн 4.5 тэрбум төгрөгөөр Увс аймгийн Улаангом суманд "Инженерийн шугам сүлжээний ажил" гүйцэтгэх ажлын тендерт шалгарсан бөгөөд тухайн аж ахуйн нэгж нь их хэмжээний өр төлбөр үүсгэсэн байж болзошгүй байгаа аж. Тиймээс дээрх асуудлуудаар Увс аймгийн Засаг дарга Э.Насанбатыг шалгаж эхэлсэн гэдгийг эх сурвалж мэдээллээ.

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.




Өнөөдөр гахай өдөр

1 цагийн өмнө