"Шинэ Зеландад 20 гаруй халим эрэг дээр гарч, аврах ажиллагаа үргэлжилж байна" гэж Reuters мэдээллээ

"Шинэ Зеландад 20 гаруй халим эрэг дээр гарч, аврах ажиллагаа үргэлжилж байна" гэж Reuters мэдээллээ

Шинэ Зеландын Хойд арал дахь Нгави эрэгт хэдэн арван нисгэгч халим /pilot whale/ олноороо эрэг дээр гарчээ. Одоогоор аврагчид амьд үлдсэн халимуудыг буцаан далайд гаргахаар ажиллаж байгаа талаар тус улсын Байгаль хамгаалах газраас пүрэв гарагт мэдээлсэн байна.

Тодруулбал, Хойд арлын хамгийн өмнөд цэг болох Кейп Паллизерийн ойролцоох Нгави эрэгт дор хаяж 20 халим эрэг дээр гарчээ. Аврах ажиллагаанд Шинэ Зеландын Байгаль хамгаалах газар, нутгийн маори үндэстний иви овгийн төлөөлөгчид болон эрэг дээр гарсан халимыг аврах чиглэлээр мэргэшсэн “Project Jonah” байгууллага хамтран оролцож байгаа аж. Одоогоор хоёр халимыг амжилттай буцаан далайд гаргаад байгаа бөгөөд үлдсэн халимуудыг аврах ажиллагаа үргэлжилж байна.




Өнөөдөр гахай өдөр

3 цагийн өмнө