Хэнтий аймгийн төвөөс Бэрх тосгон хүртэлх автозамд цас орсны улмаас олон тооны  автомашин цасанд боогджээ

Хэнтий аймгийн төвөөс Бэрх тосгон хүртэлх автозамд цас орсны улмаас олон тооны автомашин цасанд боогджээ

Цаг агаар хүйтэрч, зарим газарт их хэмжээний хур тунадас орсонтой холбоотойгоор орон нутгийн авто замуудад халтиргаа гулгаа үүсэж, зарим газарт авто зам цасанд боогдоод байна.

Тодруулбал, Хэнтий аймгийн төвөөс Бэрх тосгон хүртэлх автозамд их хэмжээний цас орсны улмаас халтиргаа гулгаа үүсэж, олон тооны машин цасанд боогдсон тухай Тээврийн цагдаагийн газраас мэдээллээ. Иймд онцын шаардлагагүй бол уг чиглэлд зорчихгүй байхыг аймгийн онцгой байдлын албанаас анхаарууллаа.