Ирэх долоо хоногт ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг СУЛАРНА

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг СУЛАРНА

Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. Маргааш буюу энэ сарын 5-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, энэ сарын 6-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, энэ сарын 7-нд баруун аймгуудын нутгийн баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 8-нд баруун, төвийн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орно.

Салхи ирэх долоо хоногийн Мягмар гараг буюу энэ сарын 6-нд говь, талын нутгаар, энэ сарын 7, 8-нд говийн бүс нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларч, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 37-42 градус хүйтэн, өдөртөө 25-30 градус хүйтэн, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус хүйтэн, өдөртөө 17-22 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.