НҮБ-ын “GoTravel” программ хангамжийг  Зорчигч Мэдээллийн Албанд нэвтрүүлэх, тусгай зөвшөөрөл олгох тухай Харилцан тохиролцооны санамж бичигт гарын үсэг зуржээ

НҮБ-ын “GoTravel” программ хангамжийг Зорчигч Мэдээллийн Албанд нэвтрүүлэх, тусгай зөвшөөрөл олгох тухай Харилцан тохиролцооны санамж бичигт гарын үсэг зуржээ

ХЗДХ-ийн сайд Х. Нямбаатар 12-р сарын 2-нд НҮБ-ын Терроризмтай Тэмцэх албаны орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга Владимир Воронковтой уулзаж, НҮБ-ын “GoTravel” программ хангамжийг Монгол Улсын Зорчигч Мэдээллийн Албанд нэвтрүүлэх, тусгай зөвшөөрөл олгох тухай Харилцан тохиролцооны санамж бичигт гарын үсэг зурлаа.
 
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар НҮБ-ын Терроризмтой тэмцэх албанд дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлж, хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэхэд шаардагдах эрх зүйн баримт бичгүүдийг Монгол Улсын Засгийн газар хэлэлцэхэд бэлэн байгааг онцлов.
 
“Монгол Улсын шинээр олж авсан мэдлэг, сайн туршлагыг хуваалцах замаар бүс нутаг болон дэлхийн бусад улс орнуудад дэмжлэг үзүүлэхийн тулд Монгол Улсын Засгийн газартай нягт хамтран ажиллахыг хүсэж байна” гэж Владимир Воронков онцоллоо.
 
“GoTravel” программ хангамжийн хэрэгжилт нь Террорист Аялалтай Тэмцэх Хөтөлбөрийн хүрээнд үзүүлэх цогц тусламжийн нэг хэсэг юм. НҮБ-ын Терроризмтай Тэмцэх албаны тэргүүлэх хөтөлбөр болох уг хөтөлбөрийг дэлхий даяар 58 гишүүн улсад нэвтрүүлсэн. Энэхүү программын шийдлийг нэвтрүүлснээр гишүүн орнууд дотогш болон гадагш чиглэсэн зорчигч тээврийн бүх өгөгдөлд автомат дүн шинжилгээ хийх, хяналтын жагсаалтыг тулгах, хууль ёсны аяллыг хөнгөвчлөхийн зэрэгцээ мэдэгдэж байгаа болон сэжиглэгдсэн террористууд болон бусад гэмт хэрэгтнүүдийн мэдээллийн хязгаарлагдмал нөөцөд төвлөрөх боломж бүрдэнэ.