Улаанбаатарт 16 градус хүйтэн байна

Улаанбаатарт 16 градус хүйтэн байна

Өнөөдөр нутгийн баруун болон зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй.

Шөнөдөө нийт нутгаар цас орохгүй, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орно. Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос секундэд 12-14 метр, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр байна. Увс нуур болон Дархадын хотгор,  Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр  -25...-30 градус, Монгол-Алтай, Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр -18...-23 градус, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -5...-10 градус, бусад нутгаар -13...-18 градус хүйтэн байна гэж Цаг уурын хүрээлэнгээс мэдээлж байна.