Хөвсгөл аймагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Хөвсгөл аймагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын төвөөс зүүн урд зүгт 22 километрийн зайд энэ өглөө /2022.12.08/ 7.59 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдөллөө. Уржигдар мөн сумын төвөөс зүүн зүгт 18 километрийн зайд 22.40 цагт 4.9 магниутдын хүчтэй газар хөдөлснийг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлсэн билээ.