“Нүүрсний хулгайч” нарын нэрсийг зарлаж, хариуцлага тооцохыг шаардсан иргэдийн жагсаал тав дахь өдрөө Сүхбаатарын талбай, төрийн ордны өмнө үргэлжилж байна. Харин төрийн ордны хойд хаалгаар жагсаалын үед өмсөж, хэрэглэх зориулалттай хамгаалалтын дуулга, хувцсаар жигдэрсэн алба хаагчдыг төрийн ордон байрлуулж эхэлжээ.
Учир иргэд тайван замаар жагсаж, цуглан үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй бөгөөд харин бусдын эрх чөлөө, эд хөрөнгөд халдах нь хуулиар хориотой юм. Иймд зарим иргэдийг жагсаал цуглаанд оролцохдоо бусдын эрх чөлөөг хүндэтгэхийг анхааруулж тус мэдээллийг нийтэллээ.