Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийж байгаа билээ. Тэрбээр өчигдөр буюу есдүгээр сарын 29-нд Япон Улсын Ерөнхий сайд Санаэ Такаичитай Токио хотноо албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын зорилт, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцсон юм.
Тэгвэл Япон Улсын иргэд Ерөнхий сайд Н.Учралын айлчлал болон Монгол, Японы харилцааны талаар цахим хуудсандаа өөрсдийн сэтгэгдлийг илэрхийлсээр байна.
Тухайлбал,
- Монгол Улс Япон Улсад хайртай. Зүүн Японы их газар хөдлөлтийн үеэр Японд хамгийн их хэмжээний хандив өргөсөн улс нь Монгол Улс байсан. Мөн төрийн бүх албан хаагчид цалингийнхаа нэг хувийг хандивласан. Баярлалаа.
- Монгол Улс Япон Улсын хувьд маш чухал улс.
- Монгол Улс нь соёлын харилцаа, тэр дундаа сумо бөхийн спорттой нягт холбоотой бөгөөд ОХУ, БНХАУ-тай хил залгаа оршдог стратегийн чухал улс юм.
- Ерөнхий сайд Такаичи, Та үнэхээр сайн ажиллаж байна. Филиппин, Тайланд, Малайз, Австрали, Тайвань, Монгол, Вьетнам тэр байтугай Өмнөд Америкийн орнуудтай ч харилцаагаа хөгжүүлж байна.
- Монгол Улс нь ОХУ, БНХАУ-ын дунд орших геополитикийн чухал бүс нутаг учраас ‘гуравдагч хөрш’ орны хувьд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх нь зүйтэй.
- Японыг дэмждэг орнуудаас ирэх оюутнуудын тоог нэмэгдүүлж, Японыг эсэргүүцдэг гэж үздэг БНХАУ, БНСУ зэрэг орнуудаас ирэх оюутнуудын тоог бууруулъя.
- Монгол залуусыг Японд суралцуулж, улмаар Монгол Улсад ажиллах, хувь нэмрээ оруулах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй зэрэг сэтгэгдлүүдийг бичжээ.