ВИДЕО: Сүхбаатарын талбай руу иргэдийг нэвтрүүлэхгүй, автозамыг хаахад бэлдэж эхэллээ

ВИДЕО: Сүхбаатарын талбай руу иргэдийг нэвтрүүлэхгүй, автозамыг хаахад бэлдэж эхэллээ

Улсын төсөвт нүүрсний орлогоос орох ёстой 44 их наяд төгрөгийг хувьдаа завшсан албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг шаардсан иргэдийн жагсаал Сүхбаатарын талбайд тав дахь өдрөө үргэлжилж байна. 

Тэгвэл өнөө оройноос эхлэн Сүхбаатарын талбай орчим руу иргэдийг нэвтрүүлэхгүй байна. Мөн автозамын уулзваруудыг хаахад зориулсан "хаалт"-уудыг ачсан автомашинуудыг төрийн ордны ойролцоо байрлуулаад байна. Энэ нь жагсаал цуглааны нөхцөл байдал хүндэрч болзошгүйг илтгэж байна. Иймд иргэд та бүхнийг үзэл бодлоо тайван замаар илэрхийлэх, мөн онцын шаардлагагүй бол Сүхбаатарын талбай руу явахгүй байхыг анхааруулж байна.