Сүхбаатарын талбайд гэр, майхан барих жагсагчдын хүсэлтийг хотын дарга Д.Сумъяабазар хүлээж авахаас татгалзжээ

Сүхбаатарын талбайд гэр, майхан барих жагсагчдын хүсэлтийг хотын дарга Д.Сумъяабазар хүлээж авахаас татгалзжээ

"Нүүрсний хулгайчид"-ын нэрсийг зарлахыг шаардсан иргэдийн жагсаал Сүхбаатарын талбайд зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Тэгвэл жагсагчдын зүгээс Төв талбайд гэр, майхан барих хүсэлтийг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа нарт хүргүүлсэн аж. Гэвч дээрх газруудаас жагсагчдын хүсэлтийг хүлээж авах боломжгүй гэх хариултыг өгчээ.