Жанжин Д.Сүхбаатарын талбай дээр суулт хийж буй 16 иргэн, дэмжигч 20-30 иргэний аюулгүй байдлыг хамгаалах, болзошгүй эрсдэл гэмт хэрэг зөрчлөөс, урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас төв талбайн зүүн, баруун талын замын хөдөлгөөнийг өчигдөр /2022.12.09/ 22.00 цагт түр хугацаагаар хааж, өнөөдөр /2022.12.10/ өглөөний 09.00 цагт бүрэн нээж, хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажилласан байна.
