Ирэх долоо хоногт ихэнх нутгаар ХҮЙТНИЙ ЭРЧ ЧАНГАРНА

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар ХҮЙТНИЙ ЭРЧ ЧАНГАРНА

Маргааш буюу энэ сарын 12-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, энэ сарын 13-нд баруун аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, энэ сарын 14-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 15-нд нутгийн өмнөд хэсгээр цас орно.

Салхи маргааш буюу энэ сарын 12-нд нутгийн зарим газраар, энэ сарын 13, 14-нд Алтайн уулархаг нутаг болон говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 

Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -40-45 градус хүйтэн, өдөртөө -27-32 градус хүйтэн, Увс нуурын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -32-37 градус хүйтэн, өдөртөө -19-24 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө -15-20 градус хүйтэн, өдөртөө -8-13 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө -24-29 градус, өдөртөө -14-19 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.




Өнөөдөр үхэр өдөр

52 минутын өмнө